Тонга, Унгарын миссүүд хэвлэлийн хуралд оролцоно

2016 оны 3 сарын 28

Унгар улсын мисс Далма Карман, Тонга улсын мисс Даймонд Ланги болон дэлхийд чансаагаараа тавд бичигддэг "Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл болон “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура нар манай улсад өчигдөр ирсэн. Тэд маргааш 11.00 цагаас “Туушин” зочид буудлын хурлын танхимд ирэх есдүгээр сард Монгол улсад "Face of beauty international 2016" тэмцээн болох болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал хийх юм.

Унгарын мисс Далма Карман

Тонга улсын мисс Даймонд Ланги

FACE OF INTERNATIONAL: Шинэ Зиланд улс санаачлан 2012 оноос эхлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд цар хүрээ, нэр хүнд нь хурдацтай өсөж, Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа тавд бичигдэж эхэлжээ.

MISSOSOLOGY.ORG. Фэйсбүүк хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, сардаа 200 гаруй улсаас 3,7 сая хүн зочилж, ойролцоогоор 95 сая удаа нийтлэлүүдийг нь уншдаг тус сайн олон улсын тэмцээнүүдийн чансааг тодорхойлж, дүн шинжилгээ хийдэг. Өдгөө дэлхийн шилдэг сайтын нэг болсон www.missosology.org-ийн жагсаалтанд FACE OF INTERNATIONAL тэмцээн тавдугаар байрт бичигдэж байна.

Ингээд ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох "FACE OF INTERNATIONAL-2016" тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна "Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман, "Face of beauty international 2013" тэмцээний тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги нар манай улсад ирлээ.

Монголд хүрэлцэн ирээд байгаа миссүүд болон төлөөлөгчид маргааш 11.00 цагаас "Туушин" зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

Та бүхэн Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудастай хамт байгаарай.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна