Автобус гэнэт тоормос татсанаас болж зорчигч гэмтэв

2016 оны 3 сарын 28

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус гэнэт тоормос татсанаас болж хүн гэмтэх тохиолдол гарсаар байгаа билээ. Энэ сарын 25 буюу өнгөрсөн баасан гаригт “ “Тэнүүн Огоо” ХХК”-ны  автобусны жолооч Г гэнэт тоормос татсанаас болоод  48 настай зорчигч унаж, гэмтсэн хэрэг гарсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд  Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтсэн хэрэг гарсан. Уг ослын улмаас гэмтсэн 70 гаруй настай зорчигч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан байдаг.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна