Сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ

2016 оны 3 сарын 28

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт маргаашнаас эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-нөөс хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг хүүхдүүдыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслуулах зорилгоор  амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. 

Уг хуваарийн  дагуу хөдөөгийн бага, дунд ангиуд гуравдугаар сарын 23-нд амарч эхэлжээ. Харин бага ангийн хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхлэх бол дунд ангийнхан дөрөвдүгээр сарын 4-нд хичээлдээ орно. Ахлах буюу X-XII ангийн хичээл гуравдугаар сарын 16-наас 29-ны хооронд амарна. 

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна