Ерөнхий сайдын томилолт өндөрлөжээ

2016 оны 3 сарын 28

Сэтгүүлч:
Сүхбаатар

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гуравдугаар сарын 24-нөөс эхлэн орон нутагт ажилласан бөгөөд томилолтоо өчигдөр өндөрлүүлээд Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Дорнод, Сүхбаатар аймагт тус бүр ажиллахдаа иргэдтэй уулзан, шинээр баригдсан төрөх тасаг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн иргэдэд Төрийн банкаар дамжин олгогдсон малчны зээлийн хүү буурч 10 хувь болсон тухай, экспортыг дэмжсэн зээлийн хүүг бууруулахаа мэдэгдсэн юм. Засгийн газрын зүгээс малчны зээлийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл хэмээн харж байна. Тиймээс малаа вакцинд хамруулсан, малынхаа арьс шир түүхий эдийг үндэсний үйлдвэртээ тушаасан малчинд малчны зээл олгогдох болж буйг мөн тодотгосон.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна