Г.Галсанбатын хүрэн ингэ ихэрлэжээ

2016 оны 3 сарын 28

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Улсын залуу аварга малчин Г.Галсанбатын хүрэн ингэ ихэрлэжээ. Ингэ ихэрлэх нь ховор үзэгдэл бөгөөд монголчууд эрт дээр цагаас ингэ ихэрлэхийг "Мал сүрэг өсөж үрждэг" хэмээн бэлэгшээсээр ирсэн. Ховд аймгийн Зэрэг сум бол Ерөнхийлөгчийн төрсөн нутаг юм. Энэ хавар Ерөнхийлөгчийн төрсөн нутагт ингэ ихэрлэж, нутгийн түмэн ч мал сүрэг өсч, үржих нь хэмээн ихэд бэлэгшээлтэй хандаж байгаа гэнэ.

www.facebook.com/oktyabri.dashvaa

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна