Дублинд баярын жагсаал болов

2016 оны 3 сарын 28

 

Ирландын Дублин хотод Их Британийг эсэргүүцэн боссон 1916 оны Улаан өндөгний баярын 100 жилийн ойг тэмдэглэж, ням гаригт хэдэн мянган хүн оролцсон баярын жагсаал болжээ.

 

1916 оны бослого нь нийслэл хотыг эвдлэн сүйтгэсэн боловч тусгаар тогтнох хөдөлгөөний галыг асаасан юм.

 

Улаан өндөгний баярын жагсагчид 1916 онд Ирландын 1200 орчим босогчдын эзэлж авсан гол газруудын дэргэдүүр өнгөрчээ.

 

Таван цаг орчим үргэлжилсэн баярын жагсаал одоогоос 100 жилийн өмнө босогчдын төв штаб болж байсан О`Коннел гудамжин дах Төв шуудангийн өмнө зогсчээ. Баярын жагсаалын үеэр Ирландын Батлан хамгаалах хүчний нэгэн албан хаагч 1916 онд босогчдын гаргасан Ирландын тусгаар тогтнох тухай тунхагийг уншсан байна.

 

Баярын жагсаалд оролцсон олон иргэд 1941 онд Ирландын Засгийн газраас олгосон Улаан өндөгний өдрийн тусгаар тогтнолын хөдөлгөөний медалийг зүүж очсон гэнэ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна