"Нэг нүүдэл-Гол нүүдэл" нээлттэй тэмцээн болно

2016 оны 3 сарын 28

Шатар сонирхогчдийн буюу 2100-аас доош чансаатай шатарчдын дундах "Нэг нүүдэл-Гол нүүдэл" нээлттэй тэмцээний ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд "Гол нүүдэл" шатрын клубт болно.

Тус тэмцээний удирдамжыг хүргэж байна.


Зохион байгуулагч: Гол нүүдэл шатрын клуб

Дэмжигч байгууллага: Монголын шатрын холбоо

1. Тэмцээний зорилго.
Шатар сонирхогчдийн ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортоор хичээллэн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх

2. Зохион байгуулалт
Тэмцээнд 2100 аас доош чансаатай болон чансаагүй шатарчид нас, хүйс харгалзахгүй нээлттэй орж болно. Хүний тоо хязгаартай.

3. Цагийн хяналт
Нэг талдаа 40 минут буюу нийтдээ 80 минут.

4. Өргийн тоо
Швейцар системээр 9 өрөг

5. Хугацаа
Тэмцээн 2016 оны 4-р сарын 2, 3-ны Бямба, Ням гаригт явагдана. Эхлэх хугацаа 4-р сарын 2-ны өглөө 10.00 цаг.

6. Тэмцээний байр
“Гол нүүдэл” шатрын клубын байр. Байршил: БГД. 28-р сургуулийн баруун талд, 13-р байрны ард 34-р байр, 2-р орц, 68 тоот, орцны код 9779

7. Тэмцээний хураамж
Тэмцээний хураамж 15.000 төгрөг.

8. Бүртгэл
Тэмцээнд оролцогчдыг 3-р сарын 28-4 сарын 1-ний өдрүүдэд 11.00-19.00 цаг хүртэл "Гол нүүдэл шатрын клубт эхний 30 оролцогчийг бүртгэнэ. Тэмцээний өглөө бүртгэхгүй.

9. Байр, шагнал
Эхний 3 байр мөнгөн шагналтай. Хураамжны 60% аас доошгүй нь шагналд зарцуулагдана.
Тусгай байр 1 ( 16 аас доош насны 1 хүүхэд )

Харилцах утас: 88804800.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна