МАНАН-гийн эсрэг Их эвсэл

2016 оны 3 сарын 28

Өнгөрсөн 25 жил ээлжилж төр барьсан Монголын хоёр том нам болох АН, МАН-аас сонгогчид аль хэдийнэ залхаж эхэлснийг сүүлийн үеийн судалгаанууд гэрчлэх болсон. Сонгогчдын төрд итгэх итгэл суларч, АН, МАН-ын рейтинг адилхан доошилж байгаагаас харахад МАНАН-гийн уруудаж яваа орон зайг эзлэх боломж гуравдагчдын хувьд улам нэмэгдэж байна гэж хэлж болохоор.

Өнөөдрөөс яг гурван сарын дараа болохоор товлогдсон парламентын сонгуульд АН, МАН-ынхан дангаараа, харин гуравдагчид Их эвсэл нэрээр Н.Энхсайханы туган дор МАНАН-гийн эсрэг өрсөлдөж магадгүй дүр зураг харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Монголын улс төр дэх үзэгдлүүд өөрчлөгдөж, улаан ба цэнхэр гэсэн гол тоглогчдын дунд явагддаг өрсөлдөөн дунд Их эвсэл нэрээр гуравдагчдад илүү хожих боломж гарч магадгүй байна. Учир нь, улс төрийн нөхцөл байдал, удирдагчдынх нь үг үйлдэл гээд өнгөрсөн 25 жил нам гэхээсээ бүлэглэлүүдийн дунд явагдсан өрсөлдөөн тэмцлээс Монголын сонгогчид залхаж эхэлсэн гэж хэлж болно. Тиймээс энэ удаагийн сонгуульд ИЗНН-тай нэгдэх гэсэн АН-ын санаархал талаар болсон хийгээд М.Энхболдын тавьсан саналаас Н.Энхбаяр татгалзсан шалтгаан нь энэ ч байж болох талтай.

Юутай ч Их эвсэл нэрийн дор МАНАН-гийн эсрэг тэмцэхээр М.Энхсайхан гуравдагчдад санал тавиад эхэлсэн нь илт. Гэхдээ энэ эвсэлд Н.Энхбаяр орохгүй гэдэг нь М.Энхсайханы байр сууринаас тодорхой болсон.

Хэрэв МҮАН+Эх орон+ИЗНН+ХҮН гэсэн нэгдэл Их эвсэл нэрээр энэ удаагийн сонгуульд оролцвол МАНАН-гаас уйдсан улс төрд шинэ сонин үзэгдэл болж магадгүй юм. Гол нь Их эвсэл нэрийн дор эрээвэр хурааврууд цуглачихаад эрх ашгаа илүүд үзээд байвал бас эвгүй. Гэхдээ Монголын улс төрийг 25 жил атгасан АН, МАН гэх түрийвч нэгтэй бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх хүч Их эвслээс өөр бий юу.

Ардчилсан намын “нэгдэж, нийлэх” гэх хүч түрэмгийлсэн саналаас эвтэйхэн бултсан М.Энхсайхан “Эх орон” намын дарга “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд эвсч орохоор санал солилцсон. Энэ удаад М.Энхсайханы зүгээс ИЗЗН-д санал хүргүүлжээ. Тэрбээр ИЗНН-ын удирдлагуудад "Эх орон, Ардчилал, Шударга ёс" эвсэл байгуулахад хамтран оролцохыг хүссэн байна.

Уг хүсэлтдээ “Энэ цаг дор улс төрийн бүх нам хамтран ажиллаж эв эеэ хичээн, хуваагдан задрах биш эвлэлдэн нэгдэх замаар хүнд бэрх цагийн сорилтыг даван туулах шаардлагатай байгаа”-г дуулгаж, “Эх орон, Ардчилал, Шударга ёс” эвсэл байгуулахад гар бие оролцохыг уриалжээ.

Эндээс харахад “Эх орон, Ардчилал, Шударга ёс эвсэл” байгуулагдах нь тодорхой, өнөө юу, маргааш уу гэсэн цаг хугацааны асуудал болжээ.

Үзэл бодол ижил, үндэс угсаа нэгийн хувьд ИЗЗН-ын хувьд МҮАН-тэй эвсч, нэгдэх нь илүү тохиромжтой хувилбар байж болох юм. Үнэндээ АН-тай нэгдэж, нэрээ ч алдахад хүрсэн сонголт хийж байснаас энэ бол ИЗНН-ын илүү дээр хувилбар гэвэл буруудахгүй.

ИЗНН-ын хувьд Хөдөлмөрийн үндэсний намтай хамтран парламентын сонгуульд оролцох саналтай байгаа нь нэгэнтээ тодорхой болсон. Дарга нарын нь хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад ИЗЗН-ынхан энэ удаад ХҮН-ыг сонирхож эхэлжээ.  Одоогоор ХҮН-ын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Хэрэв МҮАН+Эх орон+ИЗНН+ХҮН гэсэн нэгдэл Их эвсэл нэрээр энэ удаагийн сонгуульд оролцвол МАНАН-гаас уйдсан улс төрд шинэ сонин үзэгдэл бтй болж магадгүй юм. Гол нь Их эвсэл нэрийн дор эрээвэр хурааврууд цуглачихаад эрх ашгаа илүүд үзээд байвал бас эвгүй. Гэхдээ Монголын улс төрийг 25 жил атгасан АН, МАН гэх түрийвч нэгтэй бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх хүч Их эвслээс өөр бий юу.

Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн дүр зургийг харахад шинэ оны өмнө Сонгуулийн хуулийг шинэчилж батлахдаа гуравдагчдыг жийх бодлого барьсан АН, МАН-ынхан энэ удаад эвгүй өрсөлдөгчтэй нүүр тулж болзошгүй байна.

Учир нь, улс төрийн хямрал, улстөрчдийн тэмцэл, бүлэглэл хоорондын зодооноос залхан монголчууд шинэ өнгө, шинэ хүмүүсийг сонгож магадгүй нөхцөл хэдийн бий болсон. Тиймээс хар машин эсвэл, гар тооллогод найдаад сонгуулийн өмнөхөн л “хэрээ хэрээнийхээ харыг гайхах мөртлөө сонгуулийн дараа өвөр түрийдээ орон “янаглах” АН, МАН-ын хувьд арай л эрт хөөрцөглөөд байх шиг. Энэ удаагийн сонгуульд АН, МАН-ын аль нь ч олонх болж чадахгүйн дээр харин ч МАНАН-гаас залхсан сонгогчдын шинэ “эрэл” дээр ИХ эвсэл төсөөлж байгаагүй амжилт үзүүлэхийг хэн мэдлээ. Монголын улс төр, эдийн засгаар тоглож буй МАНАН-гаас салгаж л байвал гуравдагчдын хувьд чөтгөртэй ч нөхцсөн ч хамаа байж уу?

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна