Спортын 14 төрлөөр 69 медалийг хүртээд байна

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Спортын 14 төрлөөр 69 медалийг хүртээд байна

Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв нь Монгол Улсын насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг спортын 17 төрлөөр байгуулж, 125 тамирчин, 36 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр спортын сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Үндэсний шигшээ багийн тамирчид 2016 он гарсаар спортын 14 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 38 тэмцээнд оролцож алт 17, мөнгө 16, хүрэл 36, нийтдээ 69 медалийг хүртээд байна.

Үндэсний шигшээ баг тамирчид Бразилийн “РИО 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох 20 эрхийг өнөөдрийн байдлаар аваад байна.

Үүнээс:

-Спортын 3 төрөлд 13 эрх:

  • чөлөөт бөх 9 хүн,
  • буудлага 3 хүн,
  • байт харваа 1 хүн;

-Пара спортын 5 төрөлд 7 эрх:

  • пара жүдо бөх 2 хүн
  • пара байт харваа 2 хүн
  • пара буудлага 1 хүн
  • пара хөнгөн атлетик 1 хүн
  • пара пауэрлифтинг 1 хүн;

Цаашид Үндэсний шигшээ баг тамирчид “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох эрх олгох, оноо цуглуулах дараах 16-н тэмцээнд (спортын төрөлд 15, пара спортын төрөлд 1)–д оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний олимпийн хорооны Ажлын хэсэг Бразил улсад 2016 оны 3 сарын 13-17-нд албан айлчлал хийж Монголын баг тамирчдыг “Рио 2016” зуны XXXI олимпийн наадмын өмнөх бэлтгэлийн цагийн зөрүү, цаг агаарын орчин нөхцөлд дасан зохицох зорилгоор анх удаагаа хилийн чанадад бэлтгэлийн баазыг Бразил улсын Волта Редонда хотын “Сомар” спортын бэлтгэлийн төв (Велла Виста зочид буудал)-ийг сонгож энэ төвд байрлаж, хооллож, зочид буудал, спортын тоног төхөөрөмжийг ашиглан, бэлтгэл сургуулилтаа хийн үйлчилгээ авахаар “Санамж бичиг” байгуулан олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг хангахаар шийдвэрлэлээ.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМНЫ ХАРЪЯА
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж