Ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалав

2016 оны 3 сарын 28

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш зарласан. Тус хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр О.Баасанхүү гишүүн эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Ингэхдээ тэрээр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс бүлгийн гишүүдийг тус ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалав. Хэрэв дээрх ээлжит бус чуулганы хуралдаанд Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-ын гишүүд оролцох юм бол МАХН-ын Монголын Ногоон намтай 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох асуудал цуцлагдах юм байна. Тус намын зүгээс МАХН-д хандан дээрх нэр бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхэд оролцохгүй байхыг хүсчээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна