“МоАН Санаачлага”-ын салбар зөвлөл Дундговь аймагт байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

“МоАН Санаачлага”-ын салбар зөвлөл Дундговь аймагт байгуулагдлаа

Монголын ардчилалд гажуудал, заналхийлэл авчирч буй асуудал юу болох, үүнд өнөөгийн төрийн бодлого, улстөр, нийгэм, эдийн засгийн зохион байгуулалт хэрхэн нөлөөлж байгаа талаар Ардчилсан намын нэр бүхий гишүүд жил гаруйн өмнөөс нам дотроо болон нийгмийн тодорхой хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улмаар энэхүү хэлэлцүүлгийн механизм өргөжин зохион байгуулагдаж “МоАН Санаачилга” төрийн бус байгууллага энэ оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Батхүү, А.Бакей нарын гишүүдийн эхлүүлсэн дээрх санаачилга өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хөдөө орон нутагт салбар, нэгжүүд  сайн дураар зохион байгуулагдаж байгааа юм. Уг санаачилгад Дархан-Уул аймаг анхлан нэгдсэнээс хойш өдгөө Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн дэмжигчид орон нутагтаа салбар нэгжүүд байгуулагдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн салбар зөвлөл байгуулагдан анхны хурлаа 200 орчим төлөөлөгчтэйгээр хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдхүүнийг томилон даргаар Б.Цэрэнчунтыг сонгожээ. МоАН Санаачилгыг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү Дундговь аймгийн салбар зөвлөлийн удирдах бүрэлдэхүүнд батламжийг гардуулан өгч ажлын амжилт хүссэн юм. УИХ-ын гишүүн Г. Батхүү хэлэхдээ “Дундговьчууд маань МоАН санаачлагын анхны салбар болно гэсэн хүсэлтээ тавьсны дагуу өнөөдөр гэрчилгээ батламжаа авч байна.  Өнөөдөр энд 200 гаруй дэмжигчид цуглаж,  дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хуралд ирсэн хүмүүс гар өргөөд шийдчих биш, өөрсдийн яг үнэн үгээ хэлж, яагаад энэхүү санаачлагад нэгдэх болсон гэдгээ хэлж ярьж байгаад баяртай байна. Цаашдаа санаачлагад нэгдсэнээр юуг өөрчилж шийдвэрлэх үү гэдгээ ч хэлж ярьж байна. Салбар зөвлөлийн хуралдаанд 200 гаруй хүн ирсэн харагдаж байгаа боловч анхны байдлаар 105 хүн энэхүү салбарт зөвлөлд нэгдэж байгаагаа илэрхийлж гарын үсгээ зуржээ” гэв. Уг санаачилгад Дархан-Уул аймаг анхлан нэгдсэнээс хойш өдгөө Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн дэмжигчид орон нутагтаа салбар нэгжүүд байгуулагдсаар байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж