Үлгэрч эмээ өвөөг нэг сая төгрөгөөр шагнана

2016 оны 3 сарын 28

Хүүхэлдэйн театраас “Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд үлгэрч эмээ, өвөөг шалгаруулах уралдааныг зохион байгуулах юм байна. Уралдаанд 50-иас дээш насны ахмадууд ардын аман зохиол, үлгэр туульсаас сонгон уншиж, оролцох боломжтой ажээ. Оролцох хүсэлтэй ахмадыг ирэх сарын 1-нийг хүртэл Улсын хүүхэлдэйн театрын байранд бүртгэх  юм байна. 

Уралдааны ялагч, Гранпри шагналтныг өргөмжлөл, нэг сая төгрөг, ивээн тэтгэч байгууллагын шагнал, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулах аж. Мөн дэд байрт хоёр оролцогч шалгаруулж өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байрт гурван оролцогчид өргөмжлөл, 200 мянган төгрөгийг тус тус гардуулах юм байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна