Аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлэв

Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ шинэ бүтэц зохион байгуулалтанд орж, хаврын анхны барилдаанаа Эрдэнэбулган сумын нэрэмжит болгон гуравдугаар сарын 26-ны өдөр ЗХ-ний 032-р ангийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тус барилдаанд а.а М.Бадарч, П.Баярхүү,Л.Шинэбаатар, Ц.Нямдорж,  Б.Мөнх-Эрдэнэ, Э.Ванданцэрэн тэргүүтэй аймаг цэргийн цолтой 80 бөх хүчийг үзэн барилдсанаас Цэнхэр сумын харьяат, Хилчин СХ, Эко констракшн компаний бөх, аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, аймгийн арслан М.Бадарч, Б.Мөнх-Эрдэнэ нар удаах байруудад шалгарлаа. Сүүлийн гурвын бөхийг тойргоор барилдуулж тэргүүн бөхөө тодруулсан юм. Бүх сумдын нэрэмжит тус барилдаан цаашид сар бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.

Бөхбилэгт дэвжээний тэргүүнээр Батцэнгэл сумын харьяат Ж.Мөнхбат сонгогдсон бөгөөд гүйцэтгэх захирлаар мөн Батцэнгэл сумын харьяат, Сокол компаний захирал Н.Алтаншагай ажиллах бол дэвжээний ахлагчаар Дархан аварга Г.Өсөхбаяр, ерөнхий дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, зөвлөх дасгалжуулагчаар улсын заан Ч.Гочоосүрэн, дасгалжуулагчаар улсын начин Ч.Ганзориг нар ажиллах юм. Тус дэвжээнийхэн долоо хоногийн 3 өдөр Алдар спорт хороон дээр бэлтгэлээ базааж байна.

С.Бадам

Эх сурвалж: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж