Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДУЧТ-ээс медальтай ирлээ

2016 оны 3 сарын 28

Олон улсын Абилимпийн холбооноос зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцсон. Францын Бордо хотноо болсон ес дэх удаагийн тэмцээнд манайхан 11 төрөлд хүч үзсэн бөгөөд тэд маань гурван мөнгө, нэг тусгай байрын шагнал хүртжээ.

Тодруулбал, мөнгөн медалийг мотоцикль угсрах төрөлд Г.Шижир-Эрдэнэ, хог хаягдал дахин боловсруулах төрөлд Б.Болормаа, арьсан урлалын төрөлд Т.Мөнхтуул нар хүртэж, уран зургаар өрсөлдсөн Ч.Тунгалагтуяа маань тусгай байр эзэлжээ.

Францын Бордо хотноо болсон ес дэх удаагийн тэмцээнээс шагнал хүртсэн манай багийнхан маргааш буюу гуравдугаар сарын 29-ний өглөө 10:00 цагт эх орондоо ирэх гэж байна. Дэлхийн олимпод анх удаа оролцоод медаль аваад ирсэн шилдгүүдэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүндэтгэл үзүүлэхээр маргааш 13:00 цагт яаман дээрээ урьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна