Завханы замд ослын улмаас хүн амиа алджээ

2016 оны 3 сарын 28

Завхан аймгийн нутагт өчигдөр зам тээврийн осол гарч нэг эмэгтэй амь насаа алдаж хоёр хүн гэмтэж бэртжээ. Хохирогч эмэгтэйг Д гэдэг бөгөөд 44 настай байсан аж. Осол Завхан аймгийн Яруу сумын Хүйтний малгай гэх газарт гарчээ. Тухайн үед жолооч “Landcruiser” маркийн машинтай явж байгаад осолдсон байна.

Үүнээс гадна өчигдөр нийслэлд автобус дугуйтай хүнтэй шүргэлцэж гэмтээсэн осол гарчээ.  Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн баруун замд Ц нь  унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо Автобус нэгдэл ХХК-ны Daewoo BS -106 маркийн Б жолоочтой автобустай шүргэлцжээ. Улмаар зорчигч 52 настай эмэгтэй А гэмтсэн байна. Унадаг дугуй  унаж явсан Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрсэн байна.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газарт 278 дуудлага бүртгэгдсэн байна.  Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд гэмтжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123  жолоочийг илрүүлжээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна