Солонгос руу цагаан идээ нэвтрүүлэхийг хүслээ

2016 оны 3 сарын 28

Зам тээврийн сайд М.Зоригт саяхан БНСУ руу ажлын шугамаар зорчоод ирсэн. Тэрбээр Солонгост байх хугацаандаа тэнд ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзан санаа бодлыг нь сонсчээ. Солонгос дахь монголчуудын зүгээс хоёр улсын хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, Монголоос Солонгос руу зөөвөрлөж буй мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг хураахгүй байхад анхаарахыг хүсчээ. Тиймээс өнөөдөр М.Зоригт сайд МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзан, иргэдийн саналыг уламжилжээ.

БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хурааж, торгууль ногдуулж байгааг нягталж, энэ асуудлыг монголчуудад ээлтэйгээр шийдвэрлэж  өгөхийг МХЕГ-ын даргаас хүссэн байна. Ц.Шаравдорж даргын увьд Солонгосын талтай тохиролцсоны дагуу хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагууд уулзаж, хамтран ажиллах протокол үйлдэж, санамж байгуулахаа амлажээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна