МИАТ ХК зорчигчийн тээшний ширхэгийн системд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

МИАТ ХК зорчигчийн тээшний ширхэгийн системд шилжинэ

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ХК нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сайжруулахаар Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA – 302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зорчигчдын тээшний журмыг шинэчлэн ширхэгийн системд энэ оны 5-р сарын 1-нээс шилжихээр болсон байна. Ширхэгийн систем гэдэг нь илүү тээшний хяналтыг сайжруулж нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс сүүлийн үед ихэнх агаарын тээвэрлэгчид мөрдөж байгаа дүрэм бөгөөд зорчигч нислэгийн чиглэлээс хамаарч 1-2 ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх бөгөөд нэмэлт ширхэг бүрт тодорхой хэмжээний төлбөр ноогдуулдаг системийг хэлдэг юм байна.

Одоогоор манай улс руу нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгч компаниудаас Korean Air, Air China, Aeroflot зэрэг компаниуд дээрхи системийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.

Өөрөөр хэлбэл та энгийн ангилалаар аялсан тохиолдолд 23кг НЭГ ШИРХЭГ, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32кг НЭГ ШИРХЭГ тээш үнэгүй тээвэрлэх боломжтой гэсэн үг бөгөөд харин хойд болон өмнөд америк, карибийн арлууд, австрали, номхон далайн орнууд руу аялахдаа нэг тийзтэй бол энгийн ангилал тус бүр 23кг ХОЁР ШИРХЭГ, бизнес ангилал тус бүр 32кг ХОЁР ШИРХЭГ тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн МИАТ ХК-ийн лавлах 333-999 дугаарт хандаж авах боломжтой юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж