Т.Дэлгэрмөрөн хамтлагийнхандаа гомджээ

2016 оны 3 сарын 28

“Номин талст” хамтлагийн олон сайхан дуунуудыг монголчууд мэднэ. Дээгийгийн уянгалаг зөөлөн аялгуу, Батсүхийн уран хоолой гээд тус хамтлагийнхан дөрвүүлээ хослон байж “Номин талст”-ыг брэнд болгож чадсан. Тэгвэл “Номин талст” тарж, хоёр гишүүнтэй үлдэж байгаа бололтой.  Тус хамтлагийнхан саяхан АНУ-д аялан тоглолт хийгээд ирсэн бөгөөд уг аялан тоглолтод Т.Дэлгэрмөрөн болон Т.Хангэрэл буюу Хаазаа нар оролцоогүй аж. Учир нь Хаазаа төрийн албан хаагч болсон тул албан ёсоор хамтлагаасаа гарч байгаагаа зарлсан. Тэгвэл түүний араас Т.Дэлгэрмөрөн “Номин талст” хамтлагаас гарч байгаагаа зарлав. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд хайртай ханиа алдсанаас хойш сэтгэл санаа нь тогтворгүй, тун эмзэг байгаа билээ.

Тэрбээр хамтлагийнхаа хоёр гишүүнийг аялан тоглолтоо хийгээд ирсний дараа өөрийн цахим хуудаснаа нэгэн мэдээлэл тавьж, сонсогч фэнүүдээ шуугиулаад авлаа. Дуучин маань хамтлагаасаа гарах болсноо албан ёсоор дуулгаж "За, нэг тиймэрхүү мэдээг би албан ёсоор мэдэгдье дээ. Би хоёр андынхаа араас захыг нь мушгиад үлдсэн эр л дээ, бас аав. Гэхдээ би тэдний оронд байсан бол намайг мартаж болох ч өмөрч үлдсэн охинд минь чихэр авчрах ухаан байсангүйд нь унтарчихлаа. Намайг гэсэн тэдний сэтгэл уудам гэлээ ч, над шиг байж чадаагүйнх нь төлөө энэ өдөр би тэднийгээ орхих шийдвэр гаргалаа. Номин талст хоёулаа боллоо. Би тэдэндээ хит дуунуудыг нь хангалттай зохиож өгсөн, өргүй нэгэн. Хоёр найздаа амжилт" хэмээн нүүр номын хуудсанаа бичжээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна