“Занарынхан” үнийн уналтыг давсангүй

2016 оны 3 сарын 29

Нефтийн үнэ баррель нь 40 ам.долларт хүрээд жаахан тогворжлоо. Харин одоогийн “хар алтны үнэ 2014 оныхоос бараг гурав дахин буугаад байна. Энэ уналтыг хэн тэсэн давж гарч байна вэ?

Хангалтай урт хугацаагаар АНУ-ын занарын салбар хар алтны үнийн уналтад тэсч ирсэн юм. Саудын Арабын үнэ буулгах том тоглоом зорилгодоо хүрсэнгүй гэж ярих шинжээчид ч гараад ирсэн байлаа. Гэтэл одоо бүгд байр байрандаа орж байна.

Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-д нефть олборлолт буурч эхлэн энэ хандлага 2016 онд үргэлжилж байна. АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт нефть олборлолтын хэмжээ 2014 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн бага төвшинд хүрлээ.  Нефтийн ажиллагаатай цооногын тоо нь 6,5 жилийн дотор хамгийн доод хэмжээнд очжээ.

Zerohedge

Ирээдүй бүрхэг байгааг чансааны компаниуд  хэлж байна. Хугацааг сунгасан зээлийн 30 хувь нь АНУ-ын нефтийн компаниудад ногдож буйг  Standard & Poor’s  өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.  Энэ бүгдийн зэрэгцээ зээлийн коэффицент нефтийн салбарт нь бараг 80 хувь хүртэл өссөн байна. Хямралын 2009 оноос илүү гарчээ.

Үүний хажуугаар, өнгөрсөн хоёрдугаар сард дампуурал нүүрлэж эхлэв. Energy XXI, Denver Parent, PetroQuest Energy, Chaparral Energy гэх томоохон тоглогчид дампуурч байна. Өнгөрсөн долоо хоногт тэдэн дээр Денверын  Emerald Oil компани нэмэгдэв.

Дашрамд дурьдахад, хэрэв даяарчллын эдийн засагт санхүүгийн байдал өөрчлөгдөхгүй бол дампуурлын тоо өснө гэдгийг чансааны компаниуд хэлж байгаа.

Харин Оросын компаниуд гайхалтай тэсвэрийг харуулж байна. Forbes-ийн бичсэнээр орос компаниуд нефтийн үнийн уналтаас гадна барууны хориг арга хэмжээний дарамтыг даван гарцгаажээ. Байдал ямар байгааг чансааны компаниуд ч үнэлсэн байна. Тухайлбал, Fitch ОХУ-ын эрчим хүчний том компаниудын чансааг буулгаагүй байлаа.

ОХУ-ын Төв банк рублийг хөвөх ханшинд оруулсныг Forbes тэмдэглэв. Тэр нь л нефтийн үнийн уналтыг туулахад нефтьчдэд тусалж байна.
Ер нь бол рубль суларснаас сөрөг нөлөө  гарч байгаа. Инфляци өсч, эрэлт бууран эдийн засаг зогсонги байдалд орсон. Гэхдээ ханшийг чөлөөлөөгүй бол байдал улам муу байх нь тодорхой харагдана.

Нефтийн үнэ

Нефтийн баррелийн  үнэ $42,5 доллар гэсэн дээд хэмжээнд хоёр ч удаа хүрлээ. Энэ үзэгдэл өнгөрсөн долоо хоногийн арилжааны сүүлийн өдөр буюу Пүрэв гаригт харагдлаа.

Brent хольц үнийн хэлбэлзлийн явцад $39,2 долларын төвшин хүртэл доошилсон ч өдрийн арилжаагаа $40,5 долларын орчимд хаагдлаа. Үнэ ингэж дээшилсэн нь Baker Hughes компанийн шинэ мэдээллээс үүдэлтэй байсан юм. АНУ-ын ажиллаж байгаа өрөмдлөгийн цооногын тоо буурч, сүүлийн зургаан жилийн дотор хамгийн доод хэмжээндээ очжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна