Японд сакура, Хятадад рапс

2016 оны 3 сарын 29

Фото: SHUTTERSTOCK

Хэрэв япончууд  хавар ягаан сакурагаа харан бясалгал хийх дуртай бол хятадууд тосны ургамал болох рапсийн талбайгаар зугаалахаар явцгаадаг. Байцааны овогт багтдаг нэг наст энгийн энэ ургамал хогийн ургамалтай төстэй ч цэцэглэх үеэрээ орчны зураглалыг эрс өөрчилдөг.

Энэ цагаар хотынхон хөдөө нутгийг зорино. Юньнань мужийн Лоупин гэх нэг их гайхуулах юмгүй ч рапс цэцэглэх үеэр зочид буудлуудын үнэ нь хэд дахин өснө. Орон нутгийн засаг захиргаа нь тариалангийн талбайн зүг автобусын нэмэлт чиглэлийг  гаргадаг. Тариаланчдын оронд тариан талбайгаар зураачид, гэрэл зурагчид, жуулчид  зугаална. Циньцифэн (Алтан тахиа) гэх уулын оройгоос тариан талбайн шилдэг зураглал харагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна