Монструудын хатан хаан 30 хүрэв

2016 оны 3 сарын 29

Гуравдугаар сарын 28-нд Леди Гага нэрээр олонд алдартай Стефани Жоан Анжелина Жерманотта төрсөн өдрөө тэмдэглэв. Ирээдүйн алдартай дуучин бүсгүй Нью-Йоркийн  итали гэр бүлд төржээ. Эцэг нь мэргэжлийн антрепренер гэх урлагийн зарим төрлийн менежер хүн байв. Жерманотта хар багаасаа хөгжимд дуртай байсан учраас хувь заяа нь шийдэгдсэн гэж болно. Өсвөр насандаа төгөлдөр хуур тоглох сонирхол дээр нь урлагийн тайзнаа гарах хүсэл нь нэмэгджээ. Эхний тоглолтууд нь трансвеституудын клубт болсон юм. Хүйсээ тодорхойлоогүй, эсрэг хүйстний хувцсаар өөрийгөө илэрхийлдэг хүмүүсийн хамт охин нь тоглож байгааг мэдсэн эцэг нь түүнээс харцаа буруулаад эгц харж чадахгүй байсан гэх яриа байдаг. Охинд тэр туршлага нь хэрэгтэй байжээ. Тэндээс л дуучин маань өөрийн дүрийг хайж эхэлсэн ажээ.

Дуучны анхны цомог “Fame” 2008 оны хамгийн алдартай цомог болсон юм. “Poker Face” дуу нь өнөөг хүртэл олон улсын хэмжээнд хит хэвээр байна. “Born This Way” гэх дараагийн цомог нь уг амжилтыг бататгаж өглөө. Харин “Artpop” гурав дахь цомог нь амжилтгүй байлаа. Өнөөдөр дуучин бүсгүй “Оскар”, Гремми” зэрэг төвшний арга хэмжээнд дуулан алдагдсан байр сууриа сэргээж явна. “Жижиг монструуд” фан клубынхан хатан хаанаа удалгүй эргэн ирнэ гэсэн найдлагаа гээгээгүй байгаа.

Леди Гага “Америкийн аймшгийн түүх” гэдэг олон ангит киноны гүнгийн ахайтан Элизабетийн дүрд

Леди Гага Квебект хийсэн  концертын тоглолт дээр, 2014 он

“V Asia” сэтгүүлийн зураг авалт, 2011 он

Стефани Жоан Анжелина Жерманотта багадаа

”Америкийн аймшгийн түүх” олон ангит киноны дүрээр Леди Гага “Алтан бөмбөрцөг” шагнав авлаа, 2016 он

Медисон-сквер-гарденд “Монструудын багт наадам” тоглолтынхоо үеэр, 2011 он

2016 оны Оскарын шагналын ёслол дээр Леди Гага дуулж байгаа нь

Леди Гага өөрийн сүйт хархүү жүжигчин Тейлор Киннийн хамт киноныхоо нээлт дээр, Лос-Анжелес

Элтон Жоны хамт Холливудад хийсэн тоглолт дээр, 2016 он

Карнеги-холлд хийгдсэн буяны арга хэмжээ дээр, 2011 он

Songwriters Hall Of Fame шагнал гардуулах 46-р ёслол дээр, 2015 он

Оскарын ёслол, 2016 он

Леди Гага

Эх сурвалж: Evan Agostini/Invision/AP, ЕХ, Evan Agostini/Invision/AP, Jason DeCrow/AP, Chris Pizzello/Invision/AP, Jordan Strauss/Invision/AP, V Asia

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна