Дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym Монголд

2016 оны 3 сарын 29

Та бидний чих тавин хүлээж байсан дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym-н 715 дахь салбар Улаанбаатарт нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээн аваад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр бид Холливудын оддын төгс бие бялдар, эрч хүчийг кинон дээрээс л хардаг байсан цаг хэдийн ард хоцорч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж өөрийгөө цоо шинээр мэдрэх боломжтой боллоо. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй, олон улсын стандартын дагуу тусгайлан бэлтгэгдсэн орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч нар зөвхөн таны хүсэл, биеийн онцлогт тохирсон ганцаарчилсан хичээлийг тулж заах бөгөөд итгэмээргүй богино хугацаанд өндөр үр дүнг мэдрүүлэхээр амлаж байна.

Gold’s Gym Улаанбаатарын багш дасгалжуулагч нар Gold’s Gyminternational –ээс багшлах эрхийн сургалт авсан бөгөөд  Олон улсад заах эрхтэй мэргэжлийн  баг хамт олон таныг хүлээж байна.

Худалдааны хэсэгт Gold’s Gym болон Better bodies,  Schiek  брэндийн хувцас туслах хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр үндсэн үнээр нь худалдаалж байна.

Жүүс бааранд цэвэр жимсний жүүс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, төрөл бүрийн амин дэмээр үйлчилнэ.

Хүн бүрт л далдхүсэл  байдаг мөртлөө  бодит болгон хэрэгжүүлэх боломж тэр бүр олддоггүй. Тэгвэл Gold’s Gym-д бүртгүүлснээрдасгалсургуулилтаасгаднабокс, жудо, спиннинг, бүжиг, иога, аэробикийн багш нараас өөрийн хүссэн хичээлээ давхар заалгах боломжтой.Жимд саун, душ, кардио кино театр, жүүс бар, худалдааны хэсэг байх бөгөөд автомашины дулаан зогсоолыг хангалттай бэлдсэн байна.

Gold’s Gym-н лого 1973 онд зохиогдсон бөгөөд зураг дээрх штанг барьсан булчинлаг халзан эр бол Арнольд Шварценеггерийн дасгалжуулагч ажээ.

Gold’s Gym Улаанбаатар клубын Ерөнхий менежер Б,Очхүү. АНУ-ын Виржиниа мужийн Gold’s Gym-ийн салбаруудад 2005 оноос хойш дасгалжуулагч болон менежерээр ажиллаж байсан туршлагатай.

RPM буюу дугуйн хичээлийн дасгалжуулагч М.Тэлмэн.

 /Lesmills-н сертификат, Олон улсад заах эрхтэй/ 

“Хэрэв та өмнө хэзээ ч дугуй унаж үзээгүй байсан ч RPM маш энгийн дасгал болж, гайхалтай үр дүнг мэдрүүлнэ. Өөх, калорийг шатааж, хөл биеийг төгс хэлбэржүүлнэ. Нэг цагийн хичээлээр 700-800 калори шатаах боломжтой”.

 

Мэргэжлийн боксын танхим,  дасгалжуулагч таныг хүлээж байна.

Gold’s Gym-н ахлах дасгалжуулагч Д.Амарсанаа.

Gold’s Gym-н дасгалжуулагч П.Баттөр

Gold’s Gym-н дасгалжуулагч Д.Лхагвадорж

Gold’s Gym-н дасгалжуулагч С.Түвшинсанаа

Gold’s Gym-н дасгалжуулагч Д.Сонинбат

Gold’s Gym-н дасгалжуулагч Б.Энхзул

Gold’s Gym-н дасгалжуулагч Г.Агваанжамба

1965 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хүний биеийн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, дадлагажсан Gold’s Gym-н багийнхны судалгааг биширч үйлчлүүлдэг дэлхий даяар нийт 35 сая хүн байдаг. Холливудын одод болох ВанДам, Сталлоне, Арнольд Шварценеггер , Жессика Алба, Двейн Жонсон, Кэну Рийвс, Жүди Фостер, Морган Фрийман, Тайгер Вүүдс , Фло Рида нар гишүүд нь байж үнэнчээр үйлчлүүлж үр дүнг нь мэдэрсээр байна.

Дэлхийн брэнд Gold’s Gym-н туйлын зорилго “Хүн бүрт хамгийн төгс төгөлдөр фитнес соёлыг мэдрүүлж, түүгээр дамжуулан  эрүүл чийрэг,  эрч хүч, хүсэл эрмэлзлээр дүүрэн аж төрөхөд туслах бодит боломжийг бий болгоход оршино”.


Gold’s Gym-н Олон Улсын сүлжээ хариуцсан захирал Tamer El Guindy Монголд  ирж Gold’s Gym Улаанбаатарын дасгалжуулагч нарт сургалт орж, Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгч байгаа нь

Tamer El Guindy нь Бодибилдингийн дэлхийн хошой аварга. Түүний нэрэмжит Олон улсын тэмцээн бодибилдингийн тэмцээнүүд жил бүр зохиогддог.

Энэ сард  Gold’s Gym International -н захирал Kevin Christie Монголд ирж Улаанбаатар дахь салбартай танилцлаа. Энэ үеэр Gold’s Gym Улаанбаатарыг Монголдоо төдийгүй дэлхийд өндөр стандарт  тогтоосон салбар  болсныг онцолжээ.

Gold’s Gym Улаанбаатар Cardio Cinema.

Сонирхуулахад Gold’s Gym 2008 оноос “Cardio Cinema”-г нэвтрүүлсэн бөгөөд кино театрын суудлын оронд гүйлтийн зам байршиж урт ,богино хэмжээний уран сайхны кино гаргадаг. Зөвхөн Америкт гэхэд ийм кино театртай 50 гаруй салбар байна. Мөн Арнольд Шварценегер , Дэйв Дрэпер нарын гол дүрд нь тоглосон “Pumping Iron” кино 1977 онд үзэгчдийн хүртээл болж ихээхэн амжилт олсон нь дэлхий нийтийн анхаарлыг дасгал сургуулилт, бодибилдингийн тухай ам уралдан ярилцахад хүргэсэн байдаг . Харин тэд бэлтгэлээ Gold’s Gym хийдэг байв.

Монголд анх удаа Functional  training буюу Gold’s Fit хөтөлбөрийг Gold’s Gym Улаанбаатар салбар дөрөвдүгээр сараас эхлэх гэж байна.

Gold’s групп хичээлийн танхимд Lesmills-ийн хичээлүүдийг Lesmills-н сертификат, Олон улсад заах эрхтэй дасгалжуулагч нар албан ёсны эрхтэйгээр заадаг./ иога, бүжиг, тавцантай үсрэлт... гэх мэт/

Та Gold’s Gym Улаанбаатарын гишүүн болсноор дэлхийн 30 гаруйорны 700 гаруйсалбараар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Та гадагшаа явахдаа бэлтгэлээ битгий таслаарай.

Гишүүдийнхээ тав тухыг хангах үүднээс бэлтгэлийн зааландаа цэвэршүүлсэн ус, гар ариутгагч, хөлс арчих цаас хангалттай байршуулсан байна.

Душ бүр тасалгаатай, давхар хөшигтэй, зай талбай том тав тухтай.

Америк улсад захиалан хийлгэсэн эрэгтэй 160, эмэгтэй 130 хувцасны шүүгээтэй бөгөөд орчин үеийн боловсон,цэвэр тухтай орчин бүрдүүлсэн.


Та Gold’s Gym-д бэлтгэл хийхийн хажуугаар  цаг заваа хэмнэн бүтэн биеийн массаж хийлгэж “Greace” салоны маникюр, педикюр, гоо сайхны үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Та бэлтгэл хийж хөлөрч гарч ирсэн ч санаа зовох зүйлгүй. Учир нь 200 машины дулаан зогсоолд гишүүнчлэлийн картаараа 4 улирлын турш нэмэлт төлбөргүй тавих боломжтой. Мөн гаднаа 100 машины зогсоолтой.

Gold’s Gym клубын эрхэм зорилго

Gold’s Gym 1965 онд АНУ-ын Калифорниа мужид нээгдэж,  дэлхий даяар тархан түгсээр өдгөө 715 дахь салбар нь Монгол Улсад албан ёсоор нээгдэж байна. Бидний эрхэм зорилго болон алсын хараа нь “Хүн бүрт хамгийн төгс төгөлдөр фитнес соёлыг мэдрүүлж, түүгээр дамжуулан  эрүүл чийрэг,  эрч хүч, хүсэл эрмэлзлээр дүүрэн аж төрөхөд туслах бодит боломжийг бий болгоход оршино”.

Gold’s Gym бяртай, хүчтэй, сэтгэл хөөрөл оргилсон тэнцвэрт байдлын зохицол бүхий олонд танигдан дэлхийн хамгийн том сүлжээ фитнес клуб болж чадсан юм.

Бүх бүтээн байгуулалт нь зочломтгой найрсаг, ая тухтай, үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүн бүрт эрүүл, зөв амьдралын хэвшлийг олгохоор амлаж, туршлага дүүрэн баг хамт олон байх нь бидний үүрэг юм .

Gold’s Gym нь Bose брэндийн хөгжмөөр тоноглогдсон бөгөөд хувцас солих өрөө, заалны аль ч хэсэгт таныг уйдаахгүй. Хамгийн гол хэсэг бол мэдээж Cardio Cinema юм. Full HD нягтралтай дүрс, Bose 5.1 дуугаралт бүхий кино театр-т байгаа мэт орчинд та өөрийн хүссэн кино, спортын тоглолт, нэвтрүүлгийг үзэх боломжтой.

 

Gold’s Gym-ийнталаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

Хаяг:  БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж Их Монгол төвийн 2 давхарт

Утас: 7711-1111

                                                                                                                www.GoldsGym.mn

www.facebook.com/GoldsgymULAANBAATAR

 

Bose брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 9988-0093,7575-3535                  

www.pc-mall.mn

www.facebook.com/BoseMongolia

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна