ХҮН шинэ даргатай боллоо

2016 оны 3 сарын 29

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсан ХҮНамын асуудал нэг талд шийдэгдэж, цэгцрэх шатандаа орлоо. Намын төв хорооны гишүүдийн олонхийн саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан шийдвэр  хоёр ч удаа гараад байсан юм. Харин  өчигдөр ХҮНын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо. Т.Ганболд нь өмнө нь олон хүнд төслүүдийг гацаанаас гаргаж, амжилттай хэрэгжүүлж чадсан чадварлаг удирдагч төдийгүй, бизнесийн салбарт бодитой баялаг бүтээгч юм. Ийнхүү хоёр сарын туршид маргаантай байсан намын дотоод асуудал одоо цэгцрэх шатандаа орлоо хэмээн гишүүд дүгнэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна