Үйлдвэрүүдийг цахим бүртгэлд оруулж байна

2016 оны 3 сарын 29

Монгол улсын хэмжээнд хичнээн үйлдвэр байдаг, тэдний хэд нь жижиг, дунд үйлдвэр вэ гэсэн асуултын хариуг одоогоор яг таг хэлэх боломжгүй ажээ. Тиймээс Аж үйлдвэрийн яам Ажлын хэсэг гарган улсын хэмжээнд үйлдвэрийн тооллого хийж эхэлжээ.

Яамнаас томилсон Ажлын хэсэг Орхон аймгаас ажлаа эхэлсэн байна.  Орхон аймгийн хэмжээнд боловсруулах салбарын 140 гаруй үйлдвэр ажиллаж буй бөгөөд тэдгээрийг Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санд бүртгэжээ. Тус аймагт хүнсний 48 үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн 66, хүнд, барилгын материалын 26 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. “Үйлдвэрийн улсын  цахим бүртгэлийн тооллого”-ыг бүх аймаг сум, дүүрэгт зохион байгуулах юм.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна