БОНХАЖЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа

2016 оны 3 сарын 29

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ. Энэхүү хуралдаанд БОНХАЖ-ын сайд, ШУТЗ-ийн дарга  Н.Батцэрэг болон зөвлөлийн гишүүд оролцож ШУА-ийн хамтын ажиллагааны тухай болон Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2015 оны 05 тоот тогтоолын 3, 7-р заалтыг тус тус хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцуулж  30 жилийн судалгааны ажлын даалгаврыг танилцууллаа. Мөн БОНХАЖЯ-ны захиалгаар ШУТ-ийн сангаар санхүүжиж байгаа шинжлэх ухаан технологи, инноваци, цөм технологийн төслүүдийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний ажлын танилцуулгыг хийж, 2017 оноос хэрэгжих төслийн саналуудыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Хурлын үеэр зөвлөлийн гишүүдээс Засгийн газарт өргөн барьсан шинжлэх ухааны төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг сайдын багцад тусгадаг байх, зөвлөлийг улиралд нэг удаа хуралдуулаа, статистик тоон мэдээллүүд зөрүүтэй байдаг зэрэг саналыг дэвшүүллээ.

“Эрдэмтэд төслөө бичээд ирвэл гадаадын адил төстэй болон холбогдох албаны хүмүүстэй холбоо тогтоож, хөрөнгө босгох асуудалд дэмжлэг үзүүлж, холбож өгөх бүрэн боломжтой. Ялангуяа Япон, Франц, Англи, БНХАУ, АНУ-ын шинжлэх ухааны байгууллагууд бидэнд дэмжлэг үзүүлэхдээ таатай, нээлттэй байдаг тул сайн төслийг цааш нь “зүтгүүлэх” ажилд тусалж чадах тул та бүхэн сайн төсөл бичих хэрэгтэй, түүнд  хөрөнгө босгох бүрэн боломж байгаа”-г сайд Н.Батцэрэг хэллээ. Зөвлөлийг улирал тутам хуралдуулахыг дэмжсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна