УИХ-ын чуулган өглөө 09.00, өдөр 14.00 цагт эхэлнэ

2016 оны 3 сарын 29

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 42 тоот захирамж гаргав.

Улсын Их Хурлын дарга захирамждаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна.

Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна