Хойд мөсөн далай хайлж дуусахад ойрхон болжээ

2016 оны 3 сарын 29

 

Хойд туйлд энэ жил урьд хожид байгаагүй дулаан өвөл болсноос туйлын мөс ихээр хайлж байгааг судлаачид хэлж байна.

 

Хойд туйлын мөсөн бүрхүүл улирлаас шалтгаалан хайлж, хөлдөж, мөстөж байдаг. Гуравдугаар сарын сүүлч буюу туйлын өвлийн сүүл сард мөсөн бүрхүүл туйлын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг нөмөрсөн байдаг байжээ.

 

АНУ-ын Агаар, сансар судлалын НАСА агентлагийн хиймэл дагуулаас авсан зургаас дүгнэхэд хойд туйлд энэ жил хамгийн богино өвөл болсон бөгөөд мөсөн бүрхүүлийн хэмжээ 14.52 сая км байжээ.

 

Энэ нь 1981-2010 оны хоорондох мөсөн бүрхүүлийн хэмжээнээс ч бага байгаа юм.  Хойд туйлд гэлтгүй дэлхий даяар энэ өвөл хамгийн дулаан өвөл болжээ. Олон оронд температур дунджаар 1.13°C байсан нь 20-р зууны дундажаас доогуур байгаа юм.

 

Хойд туйлд агаарын температур 16°C (29°F) –аас дээш гарахад мөс хайлах ажээ. Температурын өсөлтийг цаг уур судлаачид Номхон далайн усны температурын өсөлт болон өөрчлөлт нь дэлхийн уур амьсгалыг өөрчилж буй Эл Нино үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулааралд хүний хүчин зүйл мэдээж хамгийн их нөлөөлж байгаа тухай асуудал хорь гаруй жилийн өмнөөс сөхөгдөж ирсэн билээ.

 

Хойд туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд шууд болон шууд бусаар нөлөөлж, үүнээс янз бүрийн үр дагавар гарна гэж эрдэмтэд таамаглаж байна. Учир нь далайн ус нарны гэрлийг мөснөөс илүү өөртөө шингээдэг ажээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна