УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг маргааш мэдэгдэл хийнэ

2016 оны 3 сарын 29

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг маргааш буюу Лхагва гаригт мэдэгдэл хийхээр болжээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед ахлах зөвлөхийг нь хийж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө идсэн хэмээн ялласан. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон Б.Мөнгөнтуяаг Улсын Дээд шүүхээс саяхан цагаатгасан. Харин экс Ерөнхий сайд энэ удаад ямар мэдэгдэл хийж улс төрийн хүрээнд “тэсрэх бөмбөг” тавихыг харъя.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна хэмээн “ам алдсан”. Намын нөхөд, танхимынхаа сайдуудын хор найруулгаар Ерөнхий сайдаасаа огцорсон тэрбээр намын даргаасаа чөлөөлөгдсөнөөсөө хойш хэвлэлд хоёр удаа томоохон ярилцлага өгснийг эс тооцвол нам гүмхэн байгаа билээ.  Харин маргааш тэр юу гэж мэдэгдэл хийх нь улс төрийн хүрээнийхний сонирхлыг багагүй татаж байгаа аж.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна