Коала баавгай замын түгжрэл үүсгэв

2016 оны 3 сарын 29

Австралид коала баавгай зам хөндлөн гарах гэж оролдсоноос хурдны зам дээр түгжрэл үүсчээ.

Коала хурдны зам дээр машинуудын хажуугаар эгнээ хооронд гүйж явахыг харсан хүмүүс гар утсаараа бичлэг хийж, Фэйсбүүк цахим хуудсандаа тавьсан байна. Бичлэгийг 2.3 сая хүн үзэж, 5,100 удаа тараажээ. Цагдаа ирэх хүртэл жолооч нар Коалад хүрч чадахгүй түгжирсээр байжээ. Харин цагдаа ирж, замын хөдөлгөөний дүрэм зөрчигчийг замаас гаргаж, модонд нь авируулжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна