Засгийн газар бас ээлжит бус хуралдаан зарлалаа

2016 оны 3 сарын 29

Нээгдэж амжаагүй байгаа УИХ-ын ээлжит бус хуралдаантай зэрэгцэн Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 11.30 цагт зарласан ч одоогоор хараахан эхлээгүй байна. Уг хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа  Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Иргэний нийгмийн байгууллагуудаас тавьж буй шаардлагын хүрээнд дээрх асуудлыг нягтлахаар болсон гэх яриа ч байна.

Ээлжит бус чуулганыг одоо хэр нь нээж чадаагүй, мөн УИХ-ын Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан зарласан танхимд нэг ч гишүүн ирээгүй, оронд нь  хуралдаан зохион байгуулагчид сууж буй юм.

Албаны хүнээс бид ээлжит бус чуулган нээгээгүй байхад байнгын хороо хуралдуулж болох эсэх талаар тайлбар авах гэсэн боловч хариулт өгсөнгүй. Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын хувьд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарах шийдвэрт онцгой анхаарал хандуулж байж мэдэхээр байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна