Хүйс харгалзахгүй үйлчлэх 00 өрөө

2016 оны 3 сарын 29

Афин хотын томоохон хүнсний сүлжээ дэлгүүрт 00 өрөөг эрэгтэй, эмэгтэй, ижил хүйстэн ч хэрэглэж болохоор тохижуулсныг харуулсан зургийг нэгэн үйлчлүүлэгч Фэйсбүүк цахим хуудсандаа оруулжээ. Зургийг цахим хуудсанд оруулснаас хойш 31,000 удаа тарааж, 19,000 хүн лайк дарсан байна. Хүйсийн ялгааг арилгах зорилготой энэ үйлчилгээг зарим хүн хурцаар шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн ч олон хүн дэмжсэн ажээ.

Харин Афины хүнсний сүлжээ дэлгүүр 00 өрөөг яагаад ингэж тохижуулах болсноо ингэж тайлбарлажээ.

“00 өрөөг бүх хүйсийнхэнд зориулж тохижуулсан. Учир нь, хүйсээр ялгасан тэмдэг зарим үйлчлүүлэгчийг эвгүй байдалд оруулах нь түгээмэл тохиолддог. Тиймээс л бид хүйсийн ялгааг арилгаж, бүх хүйсийнхэнд зориулсан гэдэг хаяг хадсан. Магадгүй бэлгийн цөөнх болсон хүмүүст энэ нь илүү хялбар байж болох юм. Манай дэлгүүрт аав ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ЛГБТ хүмүүс, настай хөгшчүүд гээд янз бүрийн үйлчлүүлэгчид ирдэг ” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна