Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

2016 оны 3 сарын 29

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2015 оны гуравдугаар сарын 28-нд хуралдаж, 2015 оны Монголбанкны Зөвлөлийн шийдвэрийн үр дүн, хэрэгжилтийн байдалтай танилцсан тухай Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын  сонсгол болон 2015 онд Хяналтын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчид өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж уг асуудлаар Тамгын газрын захирлын сонсголыг хэлэлцэв.

Мөн Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын  2015 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд Хяналтын зөвлөлийн ажлын албанаас хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан зэргийг  сонсч  анхааралдаа авав.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монголбанкны Зөвлөлөөс гаргасан шийдвэр тогтоосон хугацаанд хэрэгжиж байгаа эсэхийг анхаарч ажиллах, Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг  Монголбанкны Ерөнхийлөгчид санал зөвлөмж болгов.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна