Төслийг татах эсэхийг АН-ын бүлэг шийднэ

2016 оны 3 сарын 29

Өнөөдөр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан цөмийн асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн татсан тухай бид нэг цагийн өмнө мэдээлсэн. Гэсэн ч энэ мэдээ ташаа байсныг залруулж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хуулийн төслүүдийг эргүүлэн татах эсэх асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээр хэлэлцэж байж шийдэх юм байна. Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж байгаа бөгөөд хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож байна

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн өнөөдөр өглөөнөөс Төрийн ордны гадаа жагсч байгаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна