iPhone-д Apple-ын оролцоогүй нэвтэрчээ

2016 оны 3 сарын 29

АНУ-ын Сан-Бернардино хотод халдлага үйлдсэн этгээдийн “iPhone” гар утасны түгжээг Холбооны мөрдөх товчоо “Apple” компаниас тусламж авалгүйгээр нээж, “Apple”-ийн эсрэг үүсгээд байсан шүүхийн заргаа эргүүлэн татсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.

Ризван Фарукийн гар утсанд нэвтрэх шинэ программ хангамж гаргахыг шүүх “Apple” компаниас өнгөрсөн сард шаардсан боловч  компани шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байсан билээ.

Гэвч өчигдөр албаны хүмүүс “iPhone” гар утсанд нэвтэрч чадсан учраас “Apple”-аар мастер код бичүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Одоогоор энэ нь ямар компани болохыг зарлаагүй ч Холбооны Мөрдөх Товчоотой өмнө нь хамтран ажиллаж байсан Израйлийн “Cellebrite” гэх компани оролцсон гэсэн таамаг байна.

Ризван Фарук өнгөрсөн оны 12 дугаар сард эхнэрийн хамт Сан-Бернардино хотод халдлага үйлдэж, 14 хүний амийг хөнөөсөн бөгөөд цагдаагийн ажилтнууд тэднийг хэргийн газарт буудан устгасан билээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна