Амиа хорлосон шалтгаан тодорхойгүй байна

2016 оны 3 сарын 29

Энэтхэгийн Мундагод хотын нийтийн байранд буддын гүн ухааны чиглэлээр сурч байсан монгол оюутан амиа хорлосон талаар бид өчигдөр мэдээлсэн. Оюутан 19 настай, Б гэдэг, сэтгэл санааны дарамтад орсон гэдгээс нь өөр мэдээлэл одоогоор тодорхой болоогүй.

Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад, ар гэрийнхнийх нь хүсэлтээр нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Уг хэргийг Энэтхэгийн холбогдох байгууллага өнгөрөгч Баасан гаригт бүртгэж, Монголын Элчин сайдын яаманд мэдэгджээ. Ямартай ч ар гэрийнхэнтэй нь холбогдож, шаардлагатай арга хэмжээ, тусламжийг үзүүлсэн хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад 512 монгол хүн байгаагийн 90 гаруй хувь нь суралцдаг аж.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна