Аляскийн галт уул идэвхижив

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Аляскийн галт уул идэвхижив

 

Даваа гаригт хүчтэй салхи салхилснаас Аляскийн галт уулнаас бургилсан үнс нурам тус мужийн төвд хүрч, нислэгүүдийг цуцлан, зам тээврийн сүлжээг хаахад хүрсэн байна.

 

Аляскийн хамгийн идэвхитэй галт уул Павлоф ням гаригт дэлбэрч, үнс нурам нь 6000 метр өндөрт бургилжээ.

 

Галт уулын ойролцоох мэдрэгч төхөөрөмжид зааснаар галт уулын дэлбэрэлт даваа гариг хүртэл үргэлжилж, үнс нурам нь 11,000 метр хүртэл өндөрт цойлсон гэнэ. Тэр үеэр хүчтэй салхи гарч, үнс нурмыг  600 гаруй км-ийн зайд туужээ.

 

Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Аляскийн агаарын тээврийн компани даваа гаригт 41 нислэгээ цуцалж, 3,300 орчим зорчигч саатсан байна. Галт уулын үнс нурам нь маш хатуу, биетэй байдаг тул үйлдвэрлэлд ашигладаг. Түүнээс гадна галт уулын ийм бутарсан чулуу ямар ч хөдөлгүүрийг гэмтээх чадалтай байдаг ажээ.

 

1989 оны Редаут галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам 240 км хол тархаж, 231 зорчигчтой онгоцны хөдөлгүүрийг гэмтээж байсан удаатай. Аляскийн галт уулын үнс нурам хотод арай хүрээгүй ч Колд Бэй сууринд маш ойрхон таржээ. Геологчид Павловын галт уулыг нээлттэй галт уул гэдэг бөгөөд халуун хайлмаг лава урсгал хэзээ ч олгойдон гарч болзошгүйг анхааруулж байна. Галт уул дэлбэрэхийн өмнө газар үл мэдэг чичирхийлэх шиг болсон талаар геологчид ярьжээ.

 

АНУ-ын Геологийн судалгааны төвөөс уг галт уулын аюулын түвшинг маш аюултай гэж тодорхойлсон байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж