Автомашинуудын дундаж үнийг тогтоожээ

2016 оны 3 сарын 29

Автомашин импортлогч аж ахуйн нэгж, иргэд болон хил гаалийн ажилтнууд импортын автомашины үнийг тодорхойлоход санал нийлэхгүй, маргаан үүсгэх нь тохиолдол цөөнгүй. Тэгвэл Гааль, татварын ерөнхий газраас импортоор орж ирдэг өргөн хэрэглээний 1500 нэр төрлийн барааны дундаж үнийг судлан тогтоож, нээлттэй сүлжээнд ил тод байршуулсан байна. Тэрхүү сүлжээнд импортын суудлын автомашины лавлах сан үүсгэн, үнийг нарийвчлан тогтоожээ. Урьд нь ийм төрлийн “Мэдээллийн сан”-гүйгээс “Ландкруизер”  маркийн авто машиныг 80, 100, 105, 200 гэх мэтээр ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо JX, VX, бензин ба дизель хөдөлгүүртэй,  автомат ба механик коробтой, дугуйны хэмжээ зэрэг бүхий л модификаци,  ялгаа болгоноор нь ангилах боломжтой болсон байна.

Мөн импортоор орж ирж буй суудлын авто машины интернет сүлжээн дэх “Үнийн судалгаа” хийснээр 14500 орчим автомашины дундаж үнийг тодорхойлон программд оруулж, ил тод байршуулсан байна. Ингэснээр гаалийн ажилтнуудыг дураараа үнэ зохиолоо,  хүнд суртал гаргалаа, авлига авах гээд байна гэсэн хардлага багасч, 1 автомашинд гаалийн үнэ тодорхойлоход зарцуулах хугацаа  50  секунд байсан нь 10-20 секунд  болж буурчээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна