Гурван иргэнийг торгоод суллажээ

2016 оны 3 сарын 29

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Тэгвэл энэ асуудлаар  “Эвлэн мандуулах хүч” хөдөлгөөнийхөн Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлж, барилгын шар оохор цацан, лоозон барьж зогссон билээ. Харин тус үйл ажиллагаанд оролцсон гурван хүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс баривчлах шийдвэр гаргаад байсан. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр гурван иргэнд захиргааны арга хэмжээ авч торгоод суллажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч  н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр гэсэн гурван хүнийг барьсан байжээ.

Өмнөх мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна