АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Москвад айлчилжээ

2016 оны 3 сарын 29

 

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Бреннан энэ сард ОХУ-д нууц айлчлал хийсэн гэнэ. Жон Бреннаны Москвад хийсэн айлчлал ОХУ Сири улсаас цэргээ татах болсонтой ямар холбоогүй гэдгийг гадаад хэргийн дэд сайд Олег Сыромолотов мэдэгдсэн байна. Гэвч ОХУ нь хоёр долоо хоногийн өмнөөс Сири улсаас цэргийн гол хүчээ гаргаж эхэлсэн юм.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш исламын дайчдын эсрэг Сирид агаарын цохилт өгч эхэлсэн бөгөөд нийт 167 удаа бөмбөгджээ. ОХУ Сири улсаас цэргээ татаж эхэлсний дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн долоо хоногт Москвад айлчлан ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзсан юм.

 

Жон Бреннан Москвад ОХУ-ын Аюулгүй албаныхантай уулзсан аж. Одоогоор түүний айлчлалын шалтгаан тодорхойгүй байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна