Хоригдлууд Майкл Жексонд зориулж флэш моб хийжээ

2016 оны 3 сарын 29

Алдарт дуучин Майкл Жексоны дуунууд одоо болтол шүтэн бишрэгчдийг татсаар байгаа билээ. 2009 онд нарс барсан Майкл Жексон нас барснаасаа хойш хөрөнгө нь арвижсаар байгаа дэлхийн одуудын жагсаалтыг тэргүүлдэг. АНУ-ын санхүүгийн Forbes сэтгүүлийн мэдээгээр нас барсанаасаа хойш өнгөрсөн оны аравдугаар сарын хүртэл Майкл Жексоны хөрөнгө 115 сая ам.доллараар арвижсан юм. Харин тэрбээр нас барахдаа дөнгөж нэг сая ам.долларын хөрөнгөтэй байсан.

Түүнийг шүтэн бишрэгчид байсаар байгаагийн жишээг Филиппиний нэгэн шоронгийн хоригдлууд түүнд зориулан флэш моб хийжээ. Хоригдлууд энэ үзүүлбэрээ нэг жилийн хугацаанд бэлджээ.

Дараах линкээс флэш мобыг үзнэ үү. 

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна