Элэгний тенофобир 220 мянгаас 1200 төгрөг болж хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Элэгний тенофобир 220 мянгаас 1200 төгрөг болж хямдарчээ

Ирэх сарын 1-нээс элэгний В вирусийн эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ. Өнгөрсөн Баасан гаригт хуралдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан байна. Эдгээр эм улс орон даяар 36 мянган төгрөгөөр зарагдах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34800 төгрөг төлөгдөнө. Үлдэгдэл мөнгийг иргэд өөрсдөө төлнө гэж өнөөдөр “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Нэг Монгол”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, "Элгээ хайрлая", "Оном" сангийнхан мэдээллээ. Элэгний В, С вирустэй 400 мянган орчим иргэн Монголд бий.

Элэгний В вирусийн эсрэг эм нь 36  мянган төгрөгөөр зарагдаж буй бол даатгалаараа дамжуулж 34 мянга 800 төгрөгийг хэмнэж болох нь. Тухайн эм нь вирусийн дарангуйллыг зогсоох үйлчилгээтэй учраас олон жил уух шаардлагатай байдаг юм байна. Харвоны эмийг 80 хувь хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг саналыг иргэд гаргажээ. Улмаар дээрх ТББ иргэдийн тухайн саналыг Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн байна.

Элэгний вирусийн эсрэг эм одоогоор 5000 ширхэг орж иржээ. Үндсэн үнэ нь нэг нь 192 доллар, нөгөөх нь 1200 доллар учраас өвчтэй иргэд тэр бүр авч хэрэглэж чадахгүй байгаа аж. Иймээс 2020 он гэхэд хепаптит С вирустай 147 мянган иргэнийг эрүүлжүүлж, В вирусийн халдвартай 128 мянган иргэний эмчилгээнд хамруулж чадна гэж элэгний эмч нар, иргэний байгууллагын төлөөлөл тооцоолжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж