Архангай Лидер, Их Өргөө Аравтууд плей-оффт шалгарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Архангай Лидер, Их Өргөө Аравтууд плей-оффт шалгарч чадсангүй

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын тоглолтууд өчигдөр дууслаа. Найман багийн ширүүн өрсөлдөөн дундаас плей-оффт зургаан баг шалгаран үлдсэн юм. Залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадсангүй.

АНУ-аас ирсэн легионер тоглогч Крис Жонес Супер лигт хөл тавьсан цагаас хойш ялагдал гэгчийг тоотойхон амссан “Төв Ургац” 13 хожил, найм хожигдолтой хүснэгтийг итгэл төгсгөл тэргүүллээ. Улирлыг өнгөтэй эхлүүлсэн “Сентоза Ирвэсүүд” 12 хожил, хоёрдугаар байрт жагсав. Энэ хоёр баг плей-оффын эхний шатыг өнжин шууд хагас шигшээд үлдэж байгаа юм. Хүснэгтийн гуравдугаар байрт “Хасын Хүлгүүд” бичигдсэн бөгөөд тэд эхний даваанд “Дархан Гарьд”-тай нүүр тулна. Тэд үндэсний супер лигийн түүхэнд өмнө нь хоёр удаа плей-оффт учраа таарахад “Гарьд”-ууд хожсон түүхтэй. Гэхдээ энэ жил “Хүлгүүд” хожих магадлал арай илүү байгааг сагсан бөмбөг сонирхогчид анзаарсан биз ээ. “Гарьд”-ын лидер О.Ууганбаяр бэртлийн улмаас сүүлийн хэдэн тоглолтод оролцоогүй. Тэгвэл өнгөрсөн жилийн аварга “Харцага” улирлыг тааруухан амжилттай эхлүүлсэн ч сүүлчийн тойрогт формдоо орж, дөрөвдүгээр байрт бичигдэв. Тэд плей-оффын эхний шатанд “Мон-алтиус Смарт”-тай оноолт таарсан юм. Хасагдах шатны тулаан ирэх баасан гаригт эхэлнэ. Ингээд өчигдөр болсон улирлын сүүлийн тоглолтыг тоймлон хүргэе.

Альянс Тех Харцага-Сентоза Ирвэсүүд 90:105

Энэ тоглолтод “Харцага” хожсон бол плей-оффт гуравдугаар байраар шалгарч, нэгдүгээр тойрогт “Дархан Гарьд”-тай өрсөлдөх байлаа. Гэвч тэд лигийн хүчирхэг баг “Гарьд” таарахыг хүссэнгүй. Улмаар “Ирвэсүүд”-д шууд “тахим”-аа өгсөн юм. Тоглолтын эхнээс гол тоглогчдоо амрааж, сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гаргав. Харин “Ирвэсүүд”-д хожил хэрэгтэй учир үндсэн тоглогчдоо талбайд гаргаж, сайн тоглолтоо үзүүллээ. Тоглолтын хувь заяа эхний хагаст л бараг шийдэгдчихсэн гэхэд хилсдэхгүй. Улмаар “Ирвэсүүд” тэргүүллээ хадгалсаар 105:90-ээр өрсөлдөгчөө буулган авч, улирлын 12 дахь хожлоо авсан юм. Тус тоглолтод “Ирвэсүүд”-ээс Т.Санчир 17 оноо, 10 самбар авч, багаа тэргүүлэв. Дашрамд сонирхуулахад Т.Санчир энэ улирлын 21 тоглолтод 30,2 оноо дунджилсан байна.

Улирлын дүн   

Баг                                         Хо           Хг

Төв Ургац                                            13           8

Ирвэсүүд                                            12           9

Хасын Хүлгүүд                 12           9

Альянс Тех Харцага                       11           10

Мон-алтиус Смарт                         10           11

Дархан Гарьд                                   10           11

Их Өргөө Аравтууд                        9              12

Архангай Лидер                              7              14

 

 

Баянгол Сентоза Ирвэс vs Альянс Тех Харцага – 105:90Ирвэсүүд улирлын сүүлийн тоглолтондоо ялалт авсанаар, 2-р байраар плэй-оффт орохоор боллоо.Харин Харцагууд 4-р байраар плэй-оффт орж байна

Posted by Mongolian National Basketball Association on Monday, March 28, 2016

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж