Оросын ДНБ-ий уналт зогсов

2016 оны 3 сарын 30

Фото: Илья Наймушин / Reuters

 

Улирлын хүчин зүйлийг оруулан тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрдугаар сард өмнөхөөсөө өөрчлөгдсөнгүй гэж Эдийн засгийн хөгжлийн яамны шалгалтын илтгэлд өгүүлжээ. Нэгдүгээр сард ДНБ-ий уналт нь 0,1 хувьтай байв.

 

Жилийн  тооцоонд оруулахаар хоёрдугаар сарын үзүүлэлт 0,6 хувийн уналтыг заажээ.  Нэг ба хоёрдугаар сард ДНБ жилийн тооцоогоор 1,6 хувийн уналтыг харуулжээ. Өнгөрсөн сард экспорт нь 20,8 тэрбум доллар болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 28,8 хувиар бага байв. Импорт нь 17 хувиар бууран 13 тэрбум доллар байлаа. Худалдааны эргэлтийн эерэг сальдо нь 7,9 тэрбум доллар хүрэв.

 

Ажилгүйдэл хоёрдугаар сард  буурч ажлын хүчний 5,4 хувийн төвшинд очжээ.

 

Гуравдугаар сарын 18-нд Standard & Poor's  чансааны агентлаг Оросын ДНБ-ий уналтыг энэ жилд 1,4 хувьтай байна гэсэн юм. Мөн энэ сарын 7-нд өөр нэг агентлаг  Fitch,  Оросын эдийн засгийг 0,5 хувиар өснө гэснээ шинэчлэн 1,5 хувийн уналттай байна гэжээ.

 

Гуравдугаар сарын 3-нд Оросын банк өөрийн илтгэлд эдийн засгийн сэргэлтийн ирээдүйг бүрхэг гэсэн байлаа. Тус банкны мэдээний дагуу оны эхний улиралд Оросын ДНБ-ий үйлдвэрлэл 0,3 хувиар унах бөгөөд дараагийн улиралд нь өсөлт гарахгүй 0 төвшинд байгаад гуравдугаар улиралд 0,2-0,3 хувиар өснө гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна