ИУ секс-боолчлол хийжээ

2016 оны 3 сарын 30

Энэ тухай эртний хотыг яаран орхисон  хэт даврагчдын  үлдээсэн  бичиг баримтад өгүүлжээ. Сирийн Пальмира хотыг Исламын улс бүлгийнхээс чөлөөлөх хүртэл исламчууд боолын наймааны бизнесийг  зохион байгуулсан гэж The Mirror сонин өгүүлжээ.

 

фото: mirror.co.uk

 

Эртний хотыг яаран орхин зугтаахдаа хэт даврагчид олон бичиг баримтаа үлдээсэн байна.  Пальмира хотыг тэд өнгөрсөн оны тавдугаар сард эзэлснийхээ дараа сар болоод  террористуудад  нэгэн мэдээ  тараасан байв. Түүнд өгүүлэхдээ, боол эмэгтэй авах хүсэлтэй дайчид төв офист  очих хэрэгтэй гэжээ.

 

-Исламын тараан дэлгэрүүлж байгаа манай ахан дүүс нар  сумангийн эмирт бүртгүүлэх хэрэгтэй. Тушаалд гарын үсгээ тавиагүй хүмүүс боолын худалдаанд оролцох эрхгүй байна. Үнийн саналыг нь  наймааны үнээр  битүүмжилсэн дугтуйд хийн дамжуулна хэмээн уг баримтад өгүүлжээ.

 

Сануулахад Сирийн засгийн газрын арми Исламын улс бүлгийн дайчдаас Пальмира хотыг энэ сарын 27-нд чөлөөлсөн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна