Саудын Араб зах зээлээ алдаж байна

2016 оны 3 сарын 30

Саудын Араб өөрийн байр сууриа алдсаар байна гэж Financial Times бичив. Нефтийн хэмжээ нь ихсээд өрсөлдөөн нь нэмэгдлээ.

arabianbusiness.com

Saudi Aramco гэх улсын компани 2013 онд дэлхийн зах зээлд 8,5%  хувийг эзэлж байсан бол тэр үзүүлэлт нь 2015 онд 8,1 хувь болон буурчээ.  Үүний хажуугаар, саудчууд Хятадын зах зээлд эзлэх хувиа 19%-15% болтол  буулгажээ. АНУ-д ч 17%-14% хүртэл  буурч байна.

Эр-Рияд хамгийн их хохирлыг  өмнөд Африкийн чиглэлд үзлээ. Гурван жилийн дотор тэдний хувь 53-аас 22 хувь болтол унажээ. Нефтийн үнэ нь зах зээл дээр хэтэрхий их хэмжээний нефть байгаагаас  буусан юм.  Саудын Араб  хэд хэдэн чиглэлээр өрсөлдөөнд зүгээр л ялагдсан юм. Иран гэсэн бас нэг хүчтэй тоглогч  гарч ирээд байна. Мөн Ирак, Орос хоёр ч  хар алтны үйлдвэрлэлээ дээд хэмжээнд барьж байна.

Мөнгөний санал дээд зэргээр унаж байна

Саудын Арабын банк хоорондын  зах зээл дээр нэлээд ээдрээтэй байдал  ажиглагдаж буй. Банк хоорондын  12 сарын хугацаатай ханшнууд  анх удаагаа 2009 оноос хойш  2% гэсэн  төвшнийг даваад өнгөрсөн оны наймдугаар сарын 1% гэсэн  үзүүлэлтээс  нэг дахин нэмэгдэв.

Zerohedge

Тус орны мөнгөний зах зээл дээр бас нэг  түгшүүртэй агшин гараад байна. М1, М2, М3 мөнгөний маас дээд зэргийн хурдаар  багасаж байна.

Zerohedge

Саудын риалын ханш бас унаж байгаа. Дамлагчид эхлээд төсвийн алдагдалтай  тэмцэхийн тулд  эрх баригчид өөрийн валютыг доллартай уяалдуулснаа болино гэж бодсон байна. Гэтэл тэгсэнгүй.  Нефтийн үнийн үсрэлт нь тэр бүтэлгүй трейдеруудыг буулган авлаа.

Саудын төсвийн алдагдал нь 20% орчим байгаа ба валютын ханшийн өөрчлөлтөөр тэр асуудлыг  хурдан шийдэх боломжтой байсан юм.  Трейдерүүд өнгөрсөн жилийн турш л Эр-Рияд тийм алхам хийнэ гэсэн хүлээлттэй байлаа.  Ханш өөрчлөгдөх хүлээлтийн оргил үе нь  нефтийн үнэ салам унасан  нэгдүгээр сартай давхцсан байна. Гэтэл  “хар алт” дахин үнээ нэмснээр риалыг доллараас  салгах магадлал нь огцом доошилжээ.

Zerohedge

Ямар ч байсан ямар нэгэн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг  эрх баригчид сайн ойлгож байгаа. Эр-Риядад  өөрийн саналаа Олон улсын валютын сан  ирүүлэх магадлал ч бас байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна