Т.Энхжаргал хүрэл медаль хүртэв

2016 оны 3 сарын 30

Монгол Улсаас төрөн гарсан Ази тивийн анхны аварга ОУХМ Т.Энхжаргал Олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохиогдох олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор Швейцарь улсыг зорьсон. Тэгвэл манай тамирчин энэ сарын 26-д болсон эхний тэмцээндээ амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Энэ уралдаанд Франц, Швейцарийн тамирчид алт, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Энхжаргал ирэх зургадугаар сарын 4-ийг хүртэл үргэлжлэх цуврал тэмцээнд оролцон олимпийн эрхийн оноо цуглуулах юм. Түүний хувьд нийт 11 тэмцээнд оролцохоос эхний тэмцээндээ амжилттай оролцлоо. Манай тамирчны дараагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 2-д Швейцарь улсад болох юм байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна