Эмэгтэй боксчид тэмцээнээ дуусгалаа

2016 оны 3 сарын 30

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эмэгтэй 75 кг-д Э.Эрдэнэтуяа Казахстаны Дарига Шакимоватай хүрэл медалийн төлөө тулалдсан ч 3:0-оор хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Түүний хувьд манай бүсгүйчүүдээс сүүлийн найдвар байсан юм. Учир нь 51 кг-д М.Нандинцэцэг эхний тойрогт, О.Сувд-Эрдэнэ хоёрдугаар тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгааад байсан. Ийнхүү олимпийн эрхийн төлөө урд хөршийг зорьсон эмэгтэй боксчид зорилгоо биелүүлж чадсангүй. Одоо тэдэнд ганцхан боломж үлдлээ. Энэ бол ирэх тавдугаар сард Казахстан улсад болох ДАШТ-д медальт байрт шалгарч байж, олимпийн эрх авах юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна