Бүх он цагийн хамгийн тачаангуй эмэгтэйг нэрлэв

2016 оны 3 сарын 30

Женнифер Лопес

Фото: imago stock&people / Globalloolpress.com

Америкийн Victoria's Secret компани What Is Sexy? жагсаалтаа зарлах ёслолыг явуулжээ. Fashionmag мэдээлснээр, бүхий л он цагийн хамгийн дур булаам эмэгтэйгээр Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лопес тодорсон байна. Хамгийн секси кино жүжигчнээр Керри Вашингтон, дуучнаар Деми Ловато нар тус тус нэрлэгдлээ.

Уг шагналыг зөвхөн хүмүүст ч биш  хотуудад  олгожээ. Хамгийн секси хотуудаар Нэшвилл ба Парис тодорлоо.  Хамгийн дур булаам гэрийн амьтнаар дуучин Жон Лежендын Пипп нэртэй бульдог нохой болжээ.

Victoria's Secret компани нь эмэгтэй хүчний дотуур хувцас, хувцас ба аксессуар, гоо сайхны бүтээгдэхүүн  гаргадаг ба Огайо мужийн Колумбус хотноо байрладаг Брэндийн анхны үзүүлбэр нь 1995 онд хийгдэж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна