Нарны гэрлээр цэвэрлэгддэг даавуу бүтээгдэв

2016 оны 3 сарын 30

Гэрэл тусангуут толбыг өөрөө арилгадаг материалыг эрдэмтэд бүтээжээ. Мельбурн хотын Хаантны технологийн дээд сургуулийн эрдэмтэдийн бүтээсэн давуу нь хөвөн даавуунд сүлжигдсэн мөнгөн нано утаснаас бүтнэ. Нарны гэрэлд тэр нь эрчим хүч гарган органик бодисыг задлан зайлуулдаг гэнэ.

Фото: RMIT University

Шинэ технологийг хэрэглэснээр толбыг зургаан минутын дотор арилгаж болох гэнэ. Томатын соус, улаан дарс зэргийн толбыг шууд задлах нь хэцүү учир  тийм хугацаа хэрэгтэй гэнэ.

Ийм даавууны гол онцлог нь гэрлийг шингээж, 3D-бүтэц уг даавуунд байгаа ба тэр нь органик бодисын цэвэрлэгээг хурдлуулдаг гэж Ражеш Раманатхан ярив. Даавуу төгс бүтээхэд  цаг хугацаа шаардлагатай учир  одоохондоо  угаагч машинаас салаад хэрэггүй гэж тэр бас дуулгалаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна