Цалин буурсан нь Трампт ашигтайгаар нөлөөлж байна

2016 оны 3 сарын 30

 

Америкийн шинжээчдийн тооцоогоор АНУ-ын аж үйлдвэрийн зарим бүсүүдэд цалин хөлс 89 хувь хүртлээ буурсан байна. Тэр нь Трампын амжилтын үндэс болж байгаа юм.

 

АНУ-д супер мягмар гаригийн сонгуулийн дүн зарлагдахад Дональд Трамп Бүгд найрамдахчуудын дунд тэргүүлж байна. Ардчилагч нарыг Хиллари Клинтон итгэлтэй тэргүүлж байгаа билээ.

 

Дональд Трампын үзэж байгаагаар,  чөлөөт худалдааны Хойд Америкийн гэрээ буюу NAFTA нь ихээхэн гай тарьж байгаа аж. Тэр баримтад Трампын хүчтэй өрсөлдөгч болох Хилларийн нөхөр Билл Клинтон 1994 онд гарын үсгээ зурсан юм.

 

NAFTA  гэрээнд гарын  үсэг зурагдснаар  АНУ-д алдагдал ихээхэн өсөв. Ерээд оны дунд үеийн  хэдэн тэрбумын худалдааны зөрүү нь 60 тэрбумд хүрлээ. Харин Хятадтай 360 тэрбумын зөрүүтэй байгаа юм.  Энэ хоёр алдагдлын зөрүү  ийм их байгаа ч Трамп түүнийг чадварлагаар ашиглан уур хилэнг  өмнөд хөрш рүүгээ чиглүүлж чадлаа.

 

Мексикчууд америк үйлдвэрүүдийг нутагтаа оруулаад зогсохгүй өөрсдөө АНУ-д цагаачилж байна гээд л сурталчилгаа хийх шалтаг ихтэй.



Economic Policy Institute хүрээлэнгийн тооцоогоор,   Мексиктэй байгаа их ялгааны улмаас  америкчуудад 850 мянган ажлын байр нь алдагдсан байна. Инфляцийг оруулаад тооцоход  үйлдвэрлэлийн салбарын цалин хөлс хэдэн арван жилд өсөөгүй юм.

 

Салхивчийн цахилгаан  хөдөлгүүр үйлдвэрлэдэг A.O. Smith завод нь Америкаар дүүрсэн  тийм үйлдвэрүүдийн зөвхөн нэг  жишээ нь. Скоттсвил гэдэг жижиг хотод  завод байрлаж, хүн амынх нь дөрөвний нэгийг ажлаар хангадаг байлаа. Уг завод 2008 онд Мексикт шилжжээ. Мексикчүүдэд 1,5 долларыг цагт төлдөг бол Америкт  нэг ажилчинд 15 доллар төлдөг байжээ.

 

АНУ-ын  автын нийслэл Детройт Трампын төлөө санал өгнө

 

Дональд Трамп үйлдвэрлэлийг АНУ-д авчирч, мексик цагаачдаас ханаар тусгаарлаж, гадаадын  бараа бүтээгдэхүүнд  урьдчилан хаасан гаалийн татвараар хамгаалалт хийхээр амлаад байгаа юм. Мэдээж, тийм саналууд нь америк ажилчдын дэмжлэгийг авч байгаа.

 

Бүгд найрамдахчууд түгшүүртэй байна. Маш их шүтлэгтэй баптистууд давамгайлсан Кентукки мужид хэт консерватив Тед Круз ялах ёстой байсан юм. Гэтэд Дональд Трамп яллаа. Детройтын хойд нутгийн гурван тойрогт  Трамп 50% санал авч өрсөлдөгчөөсөө  хоёр дахин илүүтэй байлаа. Ийм хурдаар  БНН нь тэрбумтны нэр дэвшилтийг дэмжихээс өөр аргагүй болно. Нөлөө бүхий бүгд найрамдахчууд Трампыг хэт радикал гэж үздэг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна